Эрчим хүч танилцуулга

     “CFC” групп нь Монгол Улсын Засгийн Газраас Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Эрчим хүчний алдагдлыг бууруулах" төслийн хүрээнд ТЭХУГ-аас зарласан тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх цуврал тендерүүдэд  олон улсын стандарт, тендерийн нөхцлүүдийг бүрэн хангасан, манай орны онцлогт нийцсэн кабель, цахилгаан тоноглолуудыг нийлүүлэхээр саналаа оруулан тендерт шалгаран, нийт 4,8 сая ам. долларын бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд амжилттай нийлүүлсэн.
    Мөн УБЦТС компаний 10 КВт-ын "Сор" шугамын их засварын ажлыг 2001 онд улсын комисст онц үнэлгээтэйгээр хүлээлгэн өгсөн ба Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд ТП-үүдийн өргөтгөлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Түүнчлэн эрчим хүчний салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөлөлттөй зээлийн нөхцлөөр 64 айлын 9 давхар барилгын 2 орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан.
    Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 50 дугаар тогтоолоор Улсын төсвийн болон Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр эрчим хүчний салбарт 2007 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хүрээнд бид Ховд аймгийн Үенч-Алтай сумын 53км, 10 кв-ын, Ховдын Дөргөн – Увсын Завхан сумын 15 кв-ын  ЦДАШ-ын, дэд станцын байгуулах 1,68 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийх шууд гэрээ байгуулан дээрхи ажлыг амжилттай цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгсөн.

shugam  shugam 01