Цементийн үйлдвэрийн төсөл

mapmon

Си Эф Си Групп ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд оршдог өөрийн эзэмшлийн Оорцог толгойн шохойн чулууны ордыг түшиглэн цементийн үйлдвэр барихаар төсөл боловсруулан ажиллаж байна.

Байршил

Орд газар: Оорцог толгойн шохойн чулууны орд нь Улаанбаатар хотоос 340 км, транс Монголын төмөр замаас 19 км, Чойроос 45 км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрладаг.

Төслийн үндсэн түүхий эд, материалын нөөц
Цементийн үйлдвэрийн үндсэн түүхий эд нь Оорцог толгойн ордын шохойн чулуу байна.  
•    Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Алагтолгойн ордын Элдэвийн уурхайгаас цементийн үйлдвэрийн түүхий эд болох нүүрсээр үйлдвэрийг хангах төлөвлөгөөтэй.
•    Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Сэртэнсүүжийн ордоос үйлдвэрийн түүхий эд шавраар хангана. Уг орд нь төслийн талбайгаас 48 орчим км-ийн зайтай.
•    Төв аймгийн нутаг дахь Элстэйн ордоос элсний түүхий эдээр үйлдвэрийг хангах ба төслийн талбай руу төмөр зам эсвэл автомашинаар тээвэрлэх боломжтой.


•    Төмрийн хүдрийг Дорноговь аймгийн нутаг дахь Баргилтын ордоос нийлүүлнэ.
•    Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Тарагтын ордоос үйлдвэрийг гөлтгөнөөр хангана.
Цементийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд материалын орд газрын лицензийг Си Эф Си Групп ХХК эзэмшдэг тул үйлдвэрийг хямд өртөгтэй түүхий эдээр хангаж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, улмаар зах зээлд хямд өртөгтэй цемент нийлүүлэх боломж бүрдэнэ.Read More

Төслийн суурилагдах хүчин чадал
Үйлдвэрийн хүчин чадлыг 2 үе шатаар суурилуулах ба эхний ээлжинд жилд 300 мянган тонн клинкер гаргах үйлдвэр байгуулна.
Үйлдвэрийн хүчин чадал:
•    Клинкер: жилд 300,000 тонн
•    Цемент: жилд 316,000 тонн

Цементийн марк:
•    OPC-42.5 (M 400):     жилд 316,000  тонн

Цементийн савлалт:
•    Нийт бүтээгдэхүүний 70% буюу 221,000  тонн савалсан цемент
•    Нийт бүтээгдэхүүний 30% буюу 95,000 задгай цемент

Улсын хэмжээнд барилгын үйлдвэрлэлийн уналт зогсож, тогтворжин цаашид эрчимтэй хөгжих үндэс тавигдаж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч байгаа билээ. Засгийн Газрын Орон сууцжуулах хөтөлбөр, эрчим хүч, авто зам, дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материалууд, нэн ялангуяа сайн чанарын цементийн хэрэгцээ огцом нэмэгдсээр байна. Эх орны түүхий эдийн арвин нөөц, орчин үеийн техник технологид тулгуурласан дулааны болон цахилгааны эрчим хүчний хэмнэлттэй, технологийн хуурай арга бүхий цементийн шинэ үйлдвэр байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.